Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Архангай- Өвөрхангай аймгууд барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авлаа.
Архангай аймгийн багт:
- Улсын харцага Б.Зоригтбаатар /4/
- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/
- Улсын харцага С.Сүхбат /4/
- Аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/
- Цэргийн заан Ө.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/ нийт 15 даваа барилдав.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ажиллажээ.