АНУ-ын Конгресс ирэх долоо хоногт үл мэдэгдэх нисдэг биеттэй /ҮНБ/ холбоотой асуудлаар нээлтэй сонсгол хийнэ. Энэ тухай Британийн "Daily Mail" сонин эх сурважийг иш татан мэдээлэв.
Америкийн агаарын цэргийн зэвсэгт хүчний цөмийн баазаас 100 км-ийн зайд аничдаг,эргэлддэг гэрэл бүхий "асар том" нийсдэг биетийг нүдээр харсан хүмүүс гэрэл зургийн хальснаа буулгажээ.
Материалд дурьдсанаар, ҮНБ нь харь гаригийн хөлөг онгоц гэж андуурдаг хиймэл дагуулуудын нэг /тухайлбал Starlink компанийн. сурв/ биш байжээ.
Конгрессын энэхүү сонсгол нь ганц эл үйл явдалтай холбоотой хийгдэж байгаа биш аж.
Өмнө нь АНУ –ын зэвсэгт хүчний нэгэн ахмад дайчны бие махбодиос “харь гаригийн суулгац” гаргаж авсан тухай Пентагоны удирдах ажилтаны тайлангийн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Ер нь сүүлийн жилүүдэд ҮНБ-ийн талаар АНУ-ын цэргийн мэдээлэл эрс ихэсэх болсонтой холбогдуулан Конгресс мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гэж "Daily Mail" тэмдэглэв.
2023 онд Конгресст харь гаригийн соёл иргэншил оршин тогтнолын тухай, тэдэнтэй холбоо тогтоох боломжийн талаар анхны нээлттэй сонсголын хүрээнд ТТГ-ын ажилтан асан Дэвид Грушийн мэдэгдэлд үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой осол гарсан газруудад хүний бус гарал үүсэлтэй технологиуд илэрсэн гэж дурдаж байжээ.