“ДАЛЛАС МАВЕРИКС”-“МИНЕСОТА ТИМБЕРВУЛВЗ”
Хоёр баг ердөө хоёр дахь удаагаа плей-оффт таарч тоглох гэж байна. Анх 2002 оны плей-оффт учраа таарахад улиралд 57 ялалт байгуулсан “Даллас” 3:0-ээр илүүрхэж байв. Сонирхолтой нь, үүнээс хоёр жилийн дараа “Миннесота” түүхэндээанх удаа бүсийн финалд шалгарсан юм.
Л.Дончич, Э.Эдвардс нарулирлын тоглолтод хоорондоо 10 удаа таарч тоглоод тус бүр таван ялалт байгуулсан. Харин энэулиралд хоёр багийн хожлын харьцааг 3-1-ээр “Миннесота” тэргүүлж байна. ГэхдээЛ.Дончич хоёр тоглолтод, К.Ирвинг гурван тоглолтод оролцоогүйг санах хэрэгтэй.
Онцлох тоглогч
Мэдээж спорт сонирхогчдын анхаарал залуу супер од Л.Дончич, Э.Эдвардс нарттөвлөрнө. “Үнэ цэнтэйтоглогч” (MVP)-ийн санал асуулгад Лука гуравдугаарт бичигдсэн бол Эдвардс долдугаарт орсон билээ. Тэд цувралын турш олон гайхалтай тоглолтоор үзэгчдийг баясгах нь гарцаагүй. Э.Эдвардсын эсрэг тоглолтуудад “Маверикс”-ийн гол тоглогч 24.8 оноо, 7.3 самбараас бөмбөг авалт, 7.7 дамжуулалт дунджилдаг бол “Миннесота”-гийн лидер ч мөн ойролцоо статистик (23.9 оноо, 5.3 самбар, 4.7 дамжуулалт) үзүүлжээ. Э.Эдвардс К.Ирвингийг, харин Ж.Макданиелс Л.Дончичийг хамгаалах биз ээ.
Анхаарах хүчин зүйл
“Даллас”: Эсрэг баг нь мундаг хамгаалалттай гэгддэг ч “Даллас” энэтал дээр дутахгүй. Тэд плей-оффт хамгаалалтын үзүүлэлтээр зургаадугаарт, “Миннесота”-гаас ердөө хоёр байрын ард бичигдэж байгаа.
“Миннесота”: “Оклахома”-гийн эсрэг тулаанд “Даллас” самбарт давамгайлсан бол гурван “цамхаг”-тай “Миннесота”-гийн эсрэг ийм давуу талтай тоглох боломж бага. “Маверикс” плей-оффын дөрвөн тоглолтод багадаа 14 удаа эсрэг багийн самбараас бөмбөг авсан агаад үүнийг нь хязгаарлаж, хоёр дахь боломжоор оноо авхуулахгүй байхад “Миннесота” анхаарна.
Ялагч
“Миннесота”-гийн цойлох цаг ирсэн мэт санагдаж байгаа. Гэсэнч сүүлийн гурван жилд хоёр дахь удаагаа бүсийн финалд шалгараад буй “Даллас”-ын талаар чмөн ингэж хэлж болно. Л.Дончич, К.Ирвинг нарасар авьяаслагаас гадна “Миннесота”- гийн залууст байхгүй хур туршлагатай. Э.Эдвардс гайхалтай тоглож болох ч хоёр цуврал дараалаад долоон тоглолтод гялалзаж чадах, эсэх нь эргэлзээтэй юм. Зөв цагтаа формоо олсон “Даллас” эл цувралд долоон тоглолтын эцэст ялах боломжтой.
“БОСТОН СЕЛТИКС”-“ИНДИАНА ПЭЙСЕРС”
“Пэйсерс” 2014 оноос хойш анх удаагаа бүсийн финалд шалгарлаа. Тэд энэудаад зургаадугаар байраар плей-оффт орж, “Милуоки”, “Нью-Йорк”-ийг буулгаж авсан бол “Бостон” сүүлийн найман улиралд зургаа дахиа бүсийн аваргын төлөө тоглоно. Улирлын тоглолтод хоёр баг хоорондоо таван удаа тоглоход гуравт нь “Бостон” илүүрхсэн. Эдгээр тоглолтод “Бостон” дунджаар 13 оноо их авсан нь “Индиана”-гийн хувьд хамгийн муу үзүүлэлт болсон. “Индиана” эдгээр тоглолтод 46.8 хувийн оновчтой довтолж, гурвын зайны шидэлтээ31.8 хувьтай оруулж байсан нь мөн хамгийн муу үзүүлэлт нь билээ.
Онцлох тоглогч
“Индиана”-гийн холбон тоглогч Т.Халибөртөн өмнөх цувралд гялалзсан бол энэудаад “Бостон”-ы эсрэг сайн тоглох магадлал бага юм. Дээрххоёр баг довтолгоогоор энэулиралд лигт нэг болон хоёрдугаар байрт орсон. Харинхамгаалалтаар “Бостон” дэд байрт, “Индиана” 24 дүгээрт бичигдсэн. Энэжишгээр Т.Халибөртөн ч “Бостон”-ы эсрэг дөнгөж 16 оноог 41 хувийн оновчтой довтолж авсан юм. Түүнийг зогсоох аргыг “Никс” олсон ч сүүлийн тоглолтуудад ядарснаар сайн хамгаалж чадаагүй. Гэтэл “Бостон”-д түүнийг зогсоох Ж.Холидэй, Д.Уайт, П.Притчард, Ж.Браун, Ж.Тэйтум зэрэг олон сайн хамгаалагч бий.
Анхаарах хүчин зүйл
“Бостон”: Өмнөх шатанд тэд ганцаарчилсан тоглолт хэт их хийж байлаа. Харин гэмтэлтэй төвийн тоглогч К.Порзингис энэцувралд эргэж ирвэл илүү тэнцвэртэй бөгөөд багийн тоглолтыг тэд үзүүлэх учиртай. Ингэвэл “Индиана”-гийн байдал улам л хэцүү болно. Түүнээс гадна “Өрнөд”-ийн аварга багтай тулгарахад “Бостон”-д өндөр тоглогч тун хэрэгтэй билээ.
“Индиана”: А.Несмит бол багийнхаа гол хамгаалагч. Эсрэг багийн шилдэг тоглогчийг хамгаалах амаргүй үүргийг хүлээдэг. Энэудаад тэрбээр “Бостон”- ын мэргэн бууч, MVP-ийн санал асуулгад сүүлийн гурван жил дараалж эхний зургаад шалгарсан Ж.Тэйтумийг хамгаалахыг хичээнэ. Сонирхуулахад, А.Несмитийг “Бостон” 2020 онд драфтаас сонгож авсны дараа тэд хамтдаа хоёр улирал тоглож байв.
Ялагч
Мэдээж “Бостон”. Гэхдэээсрэг багаа шүүрдэж чадахгүй гэдгээтэд “Майами”, “Кливлэнд”-ийн эсрэг цувралд харуулсан. Тиймучраас эл цувралд 4:1-ээр ялах болов уу. Өөрөөр хэлбэл, дарамт “Бостон”-д буй. Тэд улиралд “Индиана”-гаас 17 ялалт илүү байгуулж, Тэйтум-Брауны эрин үед ээлжит удаагаа аваргын үүдэн дээр зогсож буй баг билээ. Харин “Индиана” 47 ялалт байгуулсан ч өмнөх гурван жилд плей-оффт шалгараагүйг нь санах хэрэгтэй. Тиймээс туршлага, сэлгээний тоглогч, заавал ялахаас өөр аргагүй байдалд орсон зэрэг шалтгаанаар “Бостон” цувралд давамгайлна.
Бэлтгэсэн: Н.Энх