НЭУ-ын Абу-Даби хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 104 орны 630 гаруй тамирчин хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ази тивийн аварга, Душанбегийн “Их дуулга” тэмцээний алтан медальт, ОУХМ Б.Баасанхүү шагналын салхи хагалж, алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр дэлхийн аваргаар шалгарсан Монголын зургаа дахь жүдоч болов. Абу-Дабигийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр тив, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа.
Түүнээс өмнө эрэгтэйчүүдээс “Афин-2004” олимпын наадмын хүрэл медальт, “Доха-2006” Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Нидерландын оттердам хотод 2009 онд болсон жүдо бөхийн ДАШТ-д анх түрүүлж байв. Түүний амжилтыг буухиалж М.Уранцэцэг “Рио-де Жанейро-2013”, Г.Болдбаатар “Челябинск-2014”, Д.Сумъяа “Будапешт-2017”-д “Ташкент-2022” ДАШТ-ээс Ц.Цогтбаатар 73 кг-д алтан медаль хүртсэн түүхтэй.