Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай талбайд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдаж, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийг шалгаж буй гэнэ. Энэ сарын 3-наас эхлүүлсэн хяналт шалгалтад өчигдрийн байдлаар 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулжээ. Тэдгээрээс 39 нь зөрчилтэй байж. Тодруулбал, таван иргэн хадгалах хугацаа нь дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн борлуулж байжээ. Тэднээс найман нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураасан гэнэ. Мөн зөрчил гаргасан долоон аж ахуйн нэгж, иргэнд нийт 5.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс хүнс худалдсан гурван иргэний үйл ажиллагааг зогсоожээ. Шалгалтын явцад задгай талбайд борлуулж буй төмс, хүнсний ногооноос 18 төрлийн дээж авч, Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитратыншинжилгээхийлгэхээрхүргүүлжээ. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлэхийн тулд 23 аж ахуйн нэгж, иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн аж. Хяналт шалгалт үргэлжилж буй юм байна.
М.ОЧ