Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй шүүгдэгч, яллагдагч нартай түр уулзах уулзалтын зөвшөөрлийг цахимаар олгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд очихгүйгээр байгаа газраасаа цахимаар хүсэлт илгээж, уулзах зөвшөөрөл авах боломжтой болсон байна.
Цахим хүсэлтийг e-uulzalt.mn цахим хуудсанд хандаж илгээх ажээ. Ташрамд дуулгахад, хорих ангийн дотоод журмын дагуу яллагдагч, шүүгдэгчтэй долоо хоногийн мягмар, лхагва гарагт 10.00-17.00 цагийн хооронд уулзах боломжтой гэнэ. Харин шүүх хуралдаан явагдаж, шүүхийн шийдвэрээр хоригдож буй ялтантай ажлын таван өдөр 10.00-17.00 цагийн хооронд уулзах журамтай юм байна.
Ч.Туяа