Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний найман сарын онцлох, гол үзүүлэлтүүдийг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 их наядаар буюу 11.4 хувиар өсжээ. Үүнд уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 14.8, цахилгаан хий, уур агааржуулалтынх 7.6 хувиар өссөн ньголлон нөлөөлсөн байна. Боловсруулах салбар болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагаанаас төвлөрүүлсэн орлогын хэмжээ ч өнгөрөгч оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.6-2.4 хувиар өсжээ.
Монголчуудын сарын дундаж, нэрлэсэн цалингийн индекс энэ оны хоёрдугаар улиралд 2020 оныхоос хоёр дахин нэмэгдсэн тооцоо гарсан ч худалдан авах чадварыг илэрхийлдэг бодит цалингийн индекс 39.5 хувиар өссөн гэж статистикчид мэдээллээ. Манай улсад уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчид хамгийн өндөр буюу сард 5.1 сая төгрөгийн цалин авч буй аж. Харинзочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээнийхэн хамгийн бага буюу 1.5 сая төгрөгөөр 30 хоногийн хөдөлмөрөө үнэлүүлж байгаа гэнэ.
Өнгөрөгч сард инфляц улсын хэмжээнд 6.5 хувьтай гарчээ. Энэ ньөмнөх сарынхаас нэг хувиар өссөн дүн бөгөөд үүнд импортын, тэр дундаа хүнсний барааны бүлгийн үнэ голлон нөлөөлсөн аж. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ наймдугаар сард 7.2, хүнсний бусынх 6.2, барааны бүлгийнх 5.9, үйлчилгээнийх 8.5 хувиар өсжээ.
Н.Мишээл