Монголын баг паралимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна
“Парис-2024” зуны спортын паралимпийн наадмыг өнгөрсөн сарын 28-нд нээсэн. Энэ удаа манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин ур чадвараа сорьж буй. Эх ний өдөр Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ У.Сүрэнжав -52 кг-ын жинд K44 ангилалд шагналын салхи хагалж, алтан медаль хүртэв.
2024-09-02
ПАРИСЫН 2024 ОНЫ ОЛИМПЫН ДҮГНЭЛТ БА СУРГАМЖ
Парисын 2024 оны олимпын тухай: Францын Парис хотноо зуны олимпын XXXIII наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд спортын 32 төрлөөр, 329 зай, жин, ангиллаар болж дэлхийн 206 орны 10,714 тамирчид оролцлоо.
2024-08-23
Паралимпийн наадамд манай улсын 12 тамирчин зургаан төрөлд өрсөлдөх нь
“Парис-2024” зуны паралимпийн наадмыг нээхэд 13 хоног үлдлээ. Энэ сарын 28-наас эхлэх паралимпийн наадамд 203 улсын 4400 гаруй тамирчин спортын 22 төрлөөр өрсөлдөх аж. Ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх зуны 17 дахь удаагийн паралимпийн наадмын таеквондо, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, пауэрлифтинг, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд манай улсын 12 тамирчин өрсөлдөнө. Өмнөх паралимпийн наадмуудад усанд сэлэлтийн төрөлд Монголоос тамирчин оролцож байгаагүй. Харин өнөө жил Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд өрсөлдөнө
2024-08-15
Хайрын хот дахь дээд амжилт
Олимпын наадмын хаалтын ёслолын үеэр зохион байгуулах хорооны дарга Т.Эстанге “Та бүхний тусламжтайгаар Парисын олимп олон дээд амжилт тогтоолоо. Хамгийн олон үзэгч, хамгийн чанга дуу чимээтэй спортын ордон гэх мэт. Түүнчлэн Парис хотод хамгийн олон тамирчин сүй тавилаа” гэж өгүүлсэн юм. Үнэхээр ч хайрын хот Парист дараах тамирчид зүрх сэтгэлээ илчилсэн билээ.
2024-08-14
“Парис-2024”-ийн баатрууд
Зуны XXXIII олимпын наадам хүн төрөлхтөнд маш олон аварга, спортын агуу мөчийг бэлэглэлээ. Энэ удаад тус олимпын наадмын чимэг болсон 10 тамирчныг танилцуулъя.
2024-08-14
АНУ-ын “Мөрөөдлийн баг” алтан медаль хүртэв
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд АНУ-ын “Мөрөөдлийн баг” Францын шигшээг 98:87-гоор хожин, алтан медаль авлаа. Гэхдээ энэ олимпод “Мөрөөдлийн баг” бусдаас илт тасархай байсангүй. Хагас шигшээ болон финалд АНУ-ын багийн ялалтад Стефен Көрри гол үүрэг гүйцэтгэсэн. Стеф Сербийн багийн эсрэг гурван онооны шидэлтийг есөн удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Мөн Францын эсрэг найман удаа холоос оновчтой “буудсан”. Көрри ийнхүү анх удаа олимпод оролцоод аварга боллоо. Харин Леброн Жэймс гурав, Кевин Дюрант дөрөв дэх олимпын алтан медалиа зүүв. Эл төрөлд хүрэл медалийг Никола Йокич тэргүүтэй сербичүүд Германы багийг 93:83-аар хожсоноор хүртсэн юм.
2024-08-12
Б.Сэр-Од олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцсон тамирчин боллоо
“Парис-2024” зуны олимпын наадам өндөрлөлөө. Зуны 33 дахь удаагийн нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг намируулсан Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцов. Тэрбээр 42 км замыг хоёр цаг 42 минут 33 секундэд туулснаар 71 дүгээр байр эзэлсэн юм. Ингэснээр Б.Сэр-Од олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцсон тамирчин болж, Гиннесийн амжилт тогтоолоо.
2024-08-12
ОУХМ Б.Хулан ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ барилдана
ОУХМ Б.Хулан АНУ-ын бөх 2022 оны Дэлхийн аварга Парриш Доминик Оливиатай барилдаж 10:4 онооны харьцаатай, даралтаар цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Хятад улсын тамирчин Пан Чианютай хүч үзнэ
2024-08-08
Залуучуудын олимп зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ
“Парис-2024”-ийн үеэр Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ноос залуучуудын олимпын наадмыг зохион байгуулахтай холбоотой дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Уг олимпыг зохион байгуулах хүсэлтэй 10 гаруй орны төлөөлөл уулзалтад оролцсон бөгөөд үүнд манай улс ч багтсан аж. Монгол Улс залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ үүгээрээ илэрхийлж, товч танилцуулга хийсэн байна. ОУОХ-ноос хүсэлтийг нь ч баталгаажуулж. Манай улс 2030, эсвэл 2034 оны залуучуудын зуны олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг зохион байгуулах хүсэлт гаргасан аж.
2024-08-08
ОЛИМП: ОУХМ Б.Хонгорзул өнөөдөр өрсөлдөнө
Зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Ази тивийн хүрэл медальт, U23 насны Ази тивийн аварга, “Токио-2020” зуны олимпын наадмын шагналт тавдугаар байр, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Болдсайханы Хонгорзул өнөөдөр өрсөлдөнө.
2024-08-08
Амжилт гаргахын тулд гадаад хэл сурах хэрэгтэй юү
Индонез, Малайз, БНСУ, БНХАУ-ын тамирчид бадминтоны спортод давамгайлдаг, бараг л хаанчилдаг. Энэ төрөлд өөр тив, улсын тамирчид өндөр амжилт гаргах нь өдрийн од мэт ховор агаад тийм тохиолдол гарлаа ч нэг удаагийнх байх нь элбэг. Харин сүүлийн жилүүдэд Азийн бадминтончдыг дэлхийн тавцанд В.Аксельсен хэмээх тамирчин хашрааж байна.
2024-08-07
Өрсөлдөгчөө хүндлэх сэтгэл
Эмэгтэйчүүдийн бадминтоны ганцаарчилсан төрлийн аваргууд өнгөрсөн даваа гарагт тодорлоо. Аваргын төлөөх тулаанд БНСУ-ын Ан Сен Юн БНХАУ-ын Хэ Бинжаог ялсан юм. Сонирхолтой нь, өрсөлдөгч нь гэмтэж хасагдсанаар хятад тамирчин финалд тоглох боломжтой болсон бөгөөд Хэ Бинжао түүнийг хүндэтгэж буйгаа медалийн тавцанд гарахдаа илэрхийлсэн байна.
2024-08-07
А.Дюплантис физикийн хуультай өрсөлдсөөр байна
Үнэнийг хэлэхэд, эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд ердөө ганцхан зүйл л сонирхол татдаг. Тэр нь А.Дюплантис дэлхийн шинэ дээд амжилт тогтоох уу гэдэг нь юм. Түүнд ганцхан өрсөлдөгч бий нь Арман өөрөө. Бүр тодруулбал, физикийн хууль, хүний нөөц боломжийн хязгаар.
2024-08-07