17 дахь удаагийн Паралимпын наадмын эхний өдөр Монголчууд аваргатай боллоо. Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кгд хүч сорьсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У. Сүрэнжав финалд Ираны тамирчинг илүүрхэж паралимпын наадмын аварга боллоо. Тэрбээр холливуудын од домогт Чаки Жанаас Алтан медалиа гардан авлаа.
Энэ амжилт нь Монголын паралимпын наадмын түүхэнд анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, 5 дахь медалийн эзэн боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ талаар нүүр номдоо "Түүхийн шинэ хуудсыг нээж "ПАРИС 2024" Зуны Паралимпын эмэгтэй Таеквондогийн -52 кг жин К44 ангилалд Монголын анхны АЛТАН медалыг авч Монгол төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн дайчин охин, олон улсын хэмжээний мастер Уламбаярын Сүрэнжав, багш дасгалжуулагч баг хамт олонд нийт Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж халуун баяр хүргэе" гэж бичжээ.