Хархорины хогийн цэгийг ландфилын аргаар булшилжээ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын удирдлагаас “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын нэгдсэн хогийн цэгийг ландфилын аргаар булшлах ажлыг Девсофт ХХК-тэй хамтран зохион байгууллаа.
2024-06-24
Олон улсын тэмцээнд Монгол сонсогч нар тэргүүллээ
Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Кострома хотод байрлах “Цацраг Хими Биологиос хамгаалах цэргийн академи”-аас жил бүр зохион байгуулдаг “Безопасная среда” олон улсын тэмцээн 2024 оны зургадугаар сарын 15-20-ны өдрүүдэд явагджээ.
2024-06-24
“Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтарч байгаа аж.
2024-06-24
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар орно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-24
Нийслэлийн шилдэг сурагчдыг шагналаа
Шилдэг сурагчдыг нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар өнгөрсөн баасан гарагт урамшууллаа. Үеийнхнээ манлайлан суралцаж, олон улсын болон бүсийн олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдыг нийслэлийн шилдгээр шалгаруулдаг. Шилдэг сурагчаар 14 хүүхдийг тодруулжээ. Тухайлбал, “Шинэ монгол Харүмафүжи” сургуулийн сурагч, улсын химийн олимпиадын аварга Б.Эрмүүнболд, нийслэлийн 11 дүгээр сургуулийн суралцагч Б.Бэлгүтэй зэрэг улсын болон олон улсын тэмцээнд шагналт байрт шалгарсан сурагчдын амжилтыг үнэлж, шилдгээр өргөмжилсөн байна.
2024-06-24
Булган аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхлүүлэв
Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Тиймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн аж. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм байна. Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах хэдий ч хэт олшрох нь моддыг доройтуулах зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй гэнэ.
2024-06-24
Прокурорын байгууллагаас 262 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Прокурорын байгууллага 2024 оны зургадугаар сарын 17-21-ний өдрүүдэд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Авлига, албан тушаалын найм, Хүний амьд явах эрхийн эсрэг долоо, Хүрээлэн байгаа орчны эсрэг тав, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2024-06-24
Хүнсний бүтээгдэхүүнийг халуунд удаан хадгалах нь нян өсөж, үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг
Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа орц найрлагыг нь маш сайн анхаарах нь чухал юм. Жишээлбэл, удаан хадгалдаг байна уу, нөөшлөхөд зориулсан найрлагатай юу гэдгийг анхаарч, харах хэрэгтэй. Мөн баглаа, боодолгүй, гудамжинд зарж буй бүтээгдэхүүнийг авахаас зайлсхийвэл зохистой. Бас аливаа бүтээгдэхүүнийг хуванцар бус, паалантай саванд хадгалах нь эрүүл мэндэд тустай аж. Хуванцар сав нь хүний биед хортойгоос гадна хадгалж буй хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн салад зэрэг амархан муудах магадлалтай бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалалгүй гадна орчинд хоёроос дээш цаг үлдээх хэрэггүй. Энэ нь бичил биетэн үүсгэх аюултай юм.
2024-06-24
“Нийгэм, эв нэгдлийн эдийн засаг” сэдвээр хуралдлаа
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага 2024 оны зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотод “Ази тивд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Нийгэм, эв нэгдлийн эдийн засаг” сэдэвт бүс нутгийн хурлыг зохион байгуулсан.
2024-06-24
Сүүдрийн хүүхэлдэйн урлагийг таниулах сургалтад 200 уран бүтээлчийг хамруулав
Түүнчлэн “Oda-2024” нь хүүхэлдэйн урлагийн эртний төрөл болох сүүдрийн хүүхэлдэйн хамгийн сүүлийн үеийн тренд, онцлог, гэрэл сүүдрийг ашиглах арга зүй, найруулах ур чадвар зэрэг онол болон практикийг хослуулснаараа онцлогтой юм. Энэ төслийг манай улсад таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэнэ. Сүүдрийн жүжгийн сургалтад мэргэжлийн урлагийн байгууллагын 200 орчим уран бүтээлчийг хамруулсан байна. Дээрх арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам, БНСУ-ын соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлсэн юм.
2024-06-24
Шүүх эрх мэдэл дэх гажуудал
УИХ-ын гишүүдийн ч, энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийн ч бүрэлдэхүүнийг харахад шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байсан нэг ч хүн байхгүй. Тийм атал тэд амьдралдаа туулж өнгөрөөгүй, огтоос судлаагүй зүйлээ гарцаагүй мэдэж байгаа юм шиг барим тавим ярьж, олон нийтийг шүүх эрх мэдлийн байгууллагуудтай эсрэгцүүлж яаж чаддаг байна аа гэдэгт асуудлын гол байгаа юм. Гайхалтай хэрэг шүү.
2024-06-24
“Монполимет” группийн ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэв
“Монполимет” группийн “Тосон” үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхийг ажилчид нь нийслэлийн Прокурорын газраас дахин шаардлаа. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосноос ажилчид нь цалингаа ч авч чадахгүй байгаа тул үйлдвэрийг хэвийн ажиллах боломжоор хангахыг дээрх байгууллагаас энэ сарын 7-нд шаардан жагсаж байсан юм. “Монполимет” группийн үйл ажиллагааг зогсоосон нь ажилчдынх нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж тэд дахин өнгөрсөн баасан гарагт жагссан юм. Тэд үйлдвэрийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг холбогдох байгууллагуудаас шаардлаа.
2024-06-24
“Азын” дугаараар “ашиг олсон” гэх ЗТХЯ-ны мэргэжилтний хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ
Автомашины “азын” гэгдэх ижил тоо, цифртэй дугаарыг албан тушаалаа ашиглаж бусдад худалдан борлуулсан хэрэгт холбогдсон ЗТХЯ-ны мэргэжилтэн асан Б.Эрдэнэтуяа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо. Тэрбээр уг яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа азын гэх 32 дугаарыг тус бүрийг нь 450 мянгаас 1.5 саяар борлуулж, нийт 34 сая гаруй төгрөгийн орлого, ашиг олсон хэрэгт холбогдсон юм. Эл хэрэгт нь автомашин борлуулдаг нэгэн компанийн борлуулалтын менежер Н.Дөлгөөн гэх залуу хамтран оролцсон бөгөөд “азын” дугаараас олсон орлогоос нь 10 саяын ашиг “хүртсэн” хэмээн буруутгагдсан аж.
2024-06-24
Шүүгч, прокурор, цагдаа, ИТХ-ын дарга асны хахуулийн хэргийг шүүх хэзээ шийдэх вэ
Хээл хахууль авсан, өгсөн нэг бус удаагийн үйлдэлтэй эл хэрэгт Ерөнхиийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа, НПГ-ын хяналтын прокурор, Дорноговь аймгийн прокурор асан Л.Бадралт, Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Энхболд, цагдаагийн бэлтгэл хурандаа М.Төмөрбаатар, бэлтгэл дэд хурандаа С.Баянмөнх, хуульч Р.Аззаяа, иргэн Д.Саша, Ш.Сарантуяа зэрэг хүнийг яллагдагчаар татсан аж. Гэвч прокуророос Л.Бадралтад холбогдох үйлдлийг тусгаарлан авч үлдэж, бусдад нь Эрүүгийн хуулийн 22.4-4, 22.5-1, 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа юм.
2024-06-24