Барилга, хот байгуулалтын Улсын албанд үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үзлэгийг Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр зохион байгууллаа.
Үзлэгээр үерийн гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдал, үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын биелэлт, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, нэмэлт хүч дайчлах нөөц бололцоо, үерийн эрсдэлийн үйл ажиллагааны санхүүжилтийг шалгав.
Барилга, хот байгуулалтын Улсын албаны бэлэн байдлыг "Хангалттай" хэмээн дүгнэж, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг хэрэгжүүлж, эрсдлийг бууруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.