Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 17-23-ны хооронд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амийг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан. Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66 нь гал түймэр, 26 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.