Шилдэг сурагчдыг нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар өнгөрсөн баасан гарагт урамшууллаа. Үеийнхнээ манлайлан суралцаж, олон улсын болон бүсийн олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдыг нийслэлийн шилдгээр шалгаруулдаг. Шилдэг сурагчаар 14 хүүхдийг тодруулжээ. Тухайлбал, “Шинэ монгол Харүмафүжи” сургуулийн сурагч, улсын химийн олимпиадын аварга Б.Эрмүүнболд, нийслэлийн 11 дүгээр сургуулийн суралцагч Б.Бэлгүтэй зэрэг улсын болон олон улсын тэмцээнд шагналт байрт шалгарсан сурагчдын амжилтыг үнэлж, шилдгээр өргөмжилсөн байна.
Бэлтгэсэн: А.Үл-Олдох