Улаанбаатар хотод зургадугаар сарын 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Өмнөх өдрүүдийн орсон борооны улмаас Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэсэн.
Иймд
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчих
- Усны түвшин хэвийн болтол голын эрэг дагуу аялж зугаалахгүй байх
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
- Голын ойролцоо үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал, амралт сувиллын газрууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, ус орох, усанд автахаас сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах /суваг шуудуу татах гэх мэт/
Мөн
- СӨХ граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
- Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
- Гэр хорооллын айл өрхүүд хашаа, гэр, байшинг ус орохоос сэргийлэн хамгаалах суваг шуудуу татахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.