Булган аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг өнгөрсөн долоо хонгоос эхлүүллээ. Тодруулбал, Хишиг-Өндөр, Сайхан, Баян-Агт зэрэг сумд утаат болон үүргийн шүргэгчийн аргаар 6921 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийгээд байна.
Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Тиймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн аж. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм байна. Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах хэдий ч хэт олшрох нь моддыг доройтуулах зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй гэнэ.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн