Бага насны охинтой бэлгийн харилцаанд орсон цагдаа нарыг шүүхэд шилжүүлэв
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарт Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.
2024-07-02
“Save mazaalai” түр үзэсгэлэн дэлгэлээ
“Save mazaalai” түр үзэсгэлэнг зорин очсоноор дэлхийд цор ганц мазаалай баавгайн чихмэлийг дэргэдээс нь харж болно. Мөн мэргэжлийн уран бүтээлчдийн мазаалай сэдвийн хүрээнд туурвисан бүтээлийн дээжис болон мазаалай судлаачдын камерт өртсөн говийн баавгайн сонирхолтой фото зурагтай танилцаж, илүү их мэдлэг хуримтлуулах боломжтой гэнэ.
2024-07-01
Дээсэнд үсрэх нь биеийн бүх булчинг хөгжүүлдэг
Багадаа дээс тоглож үзээгүй хүн бараг үгүй биз. Дээс, резин, чарта, тэвэг өшиглөх зэрэг тоглоом эргээд моодонд орлоо. Тэр ч бүү хэл, тэвэг өшиглөх тэмцээн, уралдааныг залуусын дунд олноор зохион байгуулах болсон. Эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, хөгшидгүй дээсээр хичээллэж байна. Дээсэнд үсрэх (дээсдэх) нь хүнийг тэсвэр тэвчээр, хурдтай болгохоос гадна зүрх, судас, тархины үйл ажиллагааг сайжруулдаг аж. Тиймээс тамирчдын үндсэн дасгалуудын нэг болжээ. Энэхүү дасгал нь хөл, өгзөг, мөр, хэвлий, гарын булчинд хамгийн их ачаалал өгдөг гэнэ
2024-07-01
Эхийн сүүгээр хооллосноор нярайн эндэгдлийг 33 хувиар бууруулна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт Япон Улсын “BS-care” эх баригчдын нийгэмлэгийн эмч нар өнгөрсөн сарын 25-26-нд ажиллажээ. Тус нийгэмлэг нь төрсний дараах хөхний арчилгааны сургалтыг улсдаа 20 000 гаруй удаа зохион байгуулж, сургагч багш бэлтгэсэн туршлагатай аж. “Төрсний дараах хөхний арчилгаа- Хөхөөр хооллолт” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад тус эмнэлгийн 25 эмч, эх баригч хамрагдсан байна.
2024-07-01
Өнгөрсөн онд 212 397 хүн мэс засал хийлгэжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 212 397 хүн мэс заслын тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 35 270 нь 15 хүртэлх насны хүүхэд аж. Нийт хагалгааны 22 763-ыг нь дурангийн мэс засал эзэлж буй юм. Харамсалтай нь, мэс засал хийлгэсэн хүмүүсийн 571 нь нас баржээ. Тэдний 28 нь хүүхэд байсан аж.
2024-07-01
“Сэлбэ голын эргийн мод, лаг, шаврыг хөндсөн нь үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна”
Үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийг гамшгаас хамгаалах нэрийдлээр Сэлбэ голын эрэг дагуух бургаснуудыг экскаватороор түрэн булгалж, хядаж байгаад судлаачид ихээхэн бухимдаж байна. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн биологич Ч.Баярмаа тэргүүтэй судлаачид үүнд шүүмжлэлтэй хандаж, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагынхныг экологийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг даруй таслан зогсоохыг шаардаж эхлэв.
2024-07-01
Элсэлтийн шалгалтыг пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ
Элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ долоо хоногийн пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ. Өмнөх жилүүдэд элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг байсан. Харин энэ жил УИХ-ын сонгуультай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хойшлуулсан тул элсэлтийн шалгалтыг энэ сарын 4-7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
2024-07-01
Нутгийн зүүн, баруун хагаст олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох нь
Энэ оны наймдугаар сард манай орны нутгийн зүүн, есдүгээр сард баруун хагаст бороо хур элбэг орох төлөвтэй гэнэ. Иймд малчид, тариаланчид, тээвэрчид, орон нутгийн замд зорчиж, аялал зугаалгаар явж буй иргэдийг гэнэтийн аадар, үер, усны эрсдэлээс сэргийлж, цаг агаарын нарийвчилсан мэдээллийг тухай бүрд сонсож байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.
2024-07-01
Жуулчдад зориулсан хурдан морины уралдааны тасалбар 20-40 мянган төгрөгийн үнэтэй байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэхээ олон нийтэд зарласан. Тэгвэл хурдан морины уралдааны жуулчдад зориулсан тасалбарыг үүнээс өмнө борлуулж эхэлсэн талаар аялал жуулчлалын байгууллагууд мэдээлж байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-нд болох шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан үзэх тасалбарыг 20, дараа өдөр нь үргэлжлэх их нас, азаргынхыг 30, 12-нд зохион байгуулах даага, соёолонгийнхыг 40 мянган төгрөгөөр борлуулж буй гэнэ. Энэ жил жуулчдад зориулсан суудлыг морины барианы хойд хэсэгт хуваарилжээ
2024-07-01
Уралдаанч хүүхдийн даатгалыг эрүүл мэндийг нь хамгаалахад зориулсан, эсэхийг судална
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар өнгөрсөн долоо хоногт уулзаж, санал солилцов. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын 37 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдаагүй хүүхдийн эрхийн бусад асуудлыг анхаарч ажиллах, уралдаанч хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэг сэдвээр талууд ярилцсан юм
2024-07-01