Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч “...Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.