Энэ оны наймдугаар сард манай орны нутгийн зүүн, есдүгээр сард баруун хагаст бороо хур элбэг орох төлөвтэй гэнэ. Иймд малчид, тариаланчид, тээвэрчид, орон нутгийн замд зорчиж, аялал зугаалгаар явж буй иргэдийг гэнэтийн аадар, үер, усны эрсдэлээс сэргийлж, цаг агаарын нарийвчилсан мэдээллийг тухай бүрд сонсож байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.
Наймдугаар сард Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ аймгийн ихэнх, Төвийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гарчээ. Харин үүний дараа сард Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтайд ус ихтэй бороо орох урьдчилсан мэдээ гарсан байна.