Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 212 397 хүн мэс заслын тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 35 270 нь 15 хүртэлх насны хүүхэд аж. Нийт хагалгааны 22 763-ыг нь дурангийн мэс засал эзэлж буй юм. Харамсалтай нь, мэс засал хийлгэсэн хүмүүсийн 571 нь нас баржээ. Тэдний 28 нь хүүхэд байсан аж.
Манай улсад өнгөрсөн жил хийсэн нийт мэс заслын хамгийн олон буюу 62 198 нь хамар, ам, залгиурынх гэнэ. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны мэс заслыг 40 530 хүн хийлгэснээр хоёрдугаарт бичигдэж байна. Хагалгааны улмаас нас барсан 28 хүүхдийн 10 нь зүрх, судасны тогтолцооны мэс засал хийлгэжээ.