Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэхээ олон нийтэд зарласан. Тэгвэл хурдан морины уралдааны жуулчдад зориулсан тасалбарыг үүнээс өмнө борлуулж эхэлсэн талаар аялал жуулчлалын байгууллагууд мэдээлж байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-нд болох шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан үзэх тасалбарыг 20, дараа өдөр нь үргэлжлэх их нас, азаргынхыг 30, 12-нд зохион байгуулах даага, соёолонгийнхыг 40 мянган төгрөгөөр борлуулж буй гэнэ. Энэ жил жуулчдад зориулсан суудлыг морины барианы хойд хэсэгт хуваарилжээ.
Бэлтгэсэн Н.Ган