Иргэн Ц нь 2020 оны нэгдүгээр сараас, дөрөвдүгээр сарын хооронд цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж, насанд хүрээгүй хохирогч Х-г ар гэрийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан, биеийг нь үнэлүүлжээ. Ашиг олох зорилгоор, зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн “Ц”-н хууль бус үйлдэлд энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны зургаадугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн аж.