Өнөөдөр -11 градус хүйтэн байна
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -37...-42 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -23...-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25...-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Ерөө, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна
2024-02-07
Салхины хурд, температур өнгөрсөн жилийн мөн үеэс ихэсчээ
Өнгөрсөн 2023 онд температурын үнэмлэхүй их утга Баянхонгор аймгийн Эхийнголд агаарт 41.8°С, Говь-Алтай аймгийн Тооройд хөрсөн дээр 70°С хүрч халсан бол үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Баян-Уул суманд агаарт -49.9°С, Отгонд хөрсөн дээр -52°С хүрч хүйтэрсэн байна.
2024-02-06
ӨМНӨГОВЬ: Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталлаа
Ээлжит хуралдаан 88 хувийн ирцтэйгээр эхэлж, Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын ажлын хэрэгжилт, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-Цогтцэций чиглэлийн 13,5 км хатуу хучилттай авто замыг орон нутгийн өмчид шилжүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр эрх олгож, гэрээ байгуулах зэрэг 16 асуудал хэлэлцжээ.
2024-02-06
Gremix хүүхдүүдэд юу хэрэгтэйг “санууллаа”
Gremix нэрээрээ олон нийтэд танигдсан юүтүбэр М.Ганбаяр энэ сарын 3-нд тоглоомын дэлгүүрээ нээв. үүнийг дэмжигч хүүхдүүд нээлтийнх нь өдөр бүх барааг нь худалдан авч, дэлгүүрийг хоосолсон байна. Ингээд тэрбээр эл шинэ бизнесээ түр хугацаанд зогсооход хүрсэн нь манайд тун ховор үзэгдэл боллоо. Gremix дэлгүүр нээснийг сонссон хүүхдүүд заавал очих гэж ээж, аавыгаа нэлээд зовоосон талаарх сэтгэгдэл ч цахим орчинд цөөнгүй тархсан. үүнчлэн тухайн өдрийн 17.00 цагт дэлгүүр хаасан ч заавал очиж үзнэ гэж зөрүүдэлсэн “этгээд” цөөнгүй байсан гэнэ.
2024-02-06
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон юм. Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
2024-02-06
Мэргэжлийн чиг баримжаа олгох сургагч багш нарыг бэлтгэжээ
Улсын хэмжээнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үүрэгтэй үндэсний сургагч багш 62-ыг бэлтгэснээ Боловсролын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. ус газрынхан МУИС-ийн “Ажил, мэргэжил судлал” хөтөлбөрийн багийнхантай хамтран тэднийг сургаж мэргэшүүлсэн аж. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн боловсролын байгууллагуудаас багш, ажилтнуудыг сонгон оролцуулсан юм байна
2024-02-06
Экологийн цагдаагийн албаныхан хиймэл зураг ашиглан, худал мэдээлэл түгээв
Хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба шинжлэх ухааны үндэслэлгүй, баримтгүй, ташаа мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа түгээснийг шавж судлаач залуу шүүмжлэв. Тус албаныхан иргэд, олон нийтэд экологийн боловсрол олгох зорилгоор Монгол орны байгаль, зэрлэг амьтантай холбоотой мэдээ, мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээдэг. Энэ сарын 1-нд уламжлал ёсоороо “Махаон дэвүүр” хэмээх нэртэй, Монгол орны “Улаан ном”-д орсон гэх махчин эрвээхэйг танилцуулсан нь судлаач залууг бухимдахад хүргэв
2024-02-06
Автобусны жолоочийн эрэлд гарчээ
Улаанбаатар хот шинээр 600 гаруй автобус урд хөршөөс авахаар болоод буй ч тэдгээрийн талаас илүүг нь жолоодох хүн одоогоор байхгүй. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн компаниудад 300 гаруй жолооч дутагдах төлөвтэйг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байв. Эл асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авахаар болжээ. Юуны өмнө нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох зохицуулалт хийхээр болсон гэнэ
2024-02-06
Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хүрээнд 135 иргэнийг тээвэрлэжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хамтарч ажиллах гэрээ байгууллаа.
2024-02-06
Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулна
Нийслэлийн Засаг даргын A/1542 захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хуралдлаа. Тус Ажлын хэсэг нь Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй юм.
2024-02-06
МИАТ зуны нислэгийн хуваариа танилцуулав
МИАТ ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас орон нутгийн найман чиглэлд нислэгээ сэргээж, долоо хоног тутамд зорчигч тээвэрлэж эхэлсэн. эгвэл тус компани энэ оны гуравдугаар сарын 31-нээс аравдугаар сарын 26 хүртэлх хугацаанд эдгээр чиглэлд үйлдэх нислэгийнхээ нарийвчилсан хуваарийг шинэчилснээ танилцууллаа
2024-02-06