МИАТ ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас орон нутгийн найман чиглэлд нислэгээ сэргээж, долоо хоног тутамд зорчигч тээвэрлэж эхэлсэн. эгвэл тус компани энэ оны гуравдугаар сарын 31-нээс аравдугаар сарын 26 хүртэлх хугацаанд эдгээр чиглэлд үйлдэх нислэгийнхээ нарийвчилсан хуваарийг шинэчилснээ танилцууллаа.
Энэ хугацаанд Улаанбаатараас Ховд, Алтай, Улаангом, Улиастай, Өлгий, Мөрөн, Баянхонгор, Даланзадгад руу долоо хоног тутамд 2-3 удаа нислэг үйлдэх нь. Мөн аялал жуулчлалын идэвхтэй саруудад болон томоохон арга хэмжээ, баяр ёслолын үеэр нэмэлтээр нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Тодруулбал, зургаадугаар сарын 30-наас наймдугаар сарын 25 хүртэлх хугацаанд Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгийн тоог нэгээр нэмж, долоо хоногт гурван удаа зорчигч тээвэрлэхээр хуваарь гаргасан байна. Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог долоодугаар сарын1-нээс наймдугаар сарын26-нд дөрөв болгож нэмэгдүүлэхээр болжээ.