ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн БНСУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, элчин зөвлөх Ким Чол Санг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр Элчин сайдын яамны нийт 15 ажилтнаас Онцгой байдлын албанд хандивласан 2000 ам.долларыг хүлээлгэн өглөө.