Улсын хэмжээнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үүрэгтэй үндэсний сургагч багш 62-ыг бэлтгэснээ Боловсролын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. ус газрынхан МУИС-ийн “Ажил, мэргэжил судлал” хөтөлбөрийн багийнхантай хамтран тэднийг сургаж мэргэшүүлсэн аж. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн боловсролын байгууллагуудаас багш, ажилтнуудыг сонгон оролцуулсан юм байна. Сургагч багш нар орон нутагтаа байгаа бүх сургуулийн сурагчид мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөн туслах чиглэлээр ажиллах үүрэг хүлээж, сертификат гардан авчээ.