Зэвсэгт хүчний 167 дугаар анги аварга малчин өрхтэй болов
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн иргэн, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн малчин Б.Түмэнжаргал, гэргий Д.Аюушцэцэг нар эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрдэмт малч ухаанаа төр түмэндээ үнэлүүлэн “Улсын аварга малчин өрх”-өөр тодорлоо. Шагнал, үнэмлэх, цол тэмдгийг энэ сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат гардуулан өгсөн ба Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлагууд ч сайн малчиндаа баяр хүргэсэн юм.
2024-02-08
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооныхон хуралдав
Улмаар хурлаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг дахин боловсруулан батлах, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний төслийг сайшаан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэх шийдвэр гаргасан байна.
2024-02-08
Хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх 18 байршилд борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна.
2024-02-08
Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.
2024-02-08
7.3 тэрбумын эзэн С.Батдөл нарыг гомдлыг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Б.Амарбаясгалан нарын бүрэлдэхүүн тэдний гомдлыг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, гэм буруутай гэдгээ няцаах үндэслэл тогтоогдоогүй хэмээн дүгнэж шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо. Харин хахуульд авсан гэх 5.4 тэрбум төгрөгтэй холбоотой үйлдлийг нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн шалгах боломжтой гэдгийг тодотгоод прокурор хэрхэн шийдвэрлэхийг шийдэх ёстой гэдгийг нэмжхэлсэн юм.
2024-02-08
Сэлбэ гол орчимд өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэхгүй гэв
Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсжээ. Ялангуяа Сэлбэ голд халиа үүсэж, холбогдох байгууллагынхан нь суваг гаргаж, далан барих зэрэг ажил гүйцэтгэж буй юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс (НОК) хуралдаж, ямар арга хэмжээ авахаа хэлэлцсэн байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсны улмаас хөрсний усны түвшин нэмэгдсэн нь халиа, тошин үүсэх шалтгаан болжээ. Түүнчлэн нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь өдгөө цасан бүрхүүлтэй байгаа а
2024-02-08
Хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэллээ
Хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах “Beyond nutrition” төслийг хоёр сургууль, гурван цэцэрлэгт хэрэгжүүлж эхэлжээ. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон “Зориг” сангийн хамтарсан “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2023-2024 оны оролцогчдоос бүрдсэн “Эрүүл бяцхан иргэд” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагынхан уг төслийг санаачилсан аж. Тэд төсөлдөө Улаанбаатар хотоос тус бүр нэг сургууль, цэцэрлэгийг хамруулсан байна. Мөн Дархан-Уул аймгаас нэг сургууль, хоёр цэцэрлэгт төсөл хэрэгжүүлэхээр сонгосон гэнэ. Тэдгээрийн дотор тусгай сургууль, цэцэрлэг тус бүр нэгийг багтаажээ
2024-02-08
Ядуурлын түвшин 27.1 хувь болжээ
“Ядуурлын түвшин-2022” судалгаа хийснээ Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) өчигдөр танилцууллаа. Манай улсын ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувь болсон байна. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 0.7 хувиар л доошилсон үзүүлэлт юм. Насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ 418 090 төгрөгөөс бага тохиолдолд тухайн иргэнийг ядуурлын шугамаас доогуур гэж үзсэн бөгөөд ийм хүн амын тоо 914.2 мянгад хүрчээ. Эл шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь нь нэмж ядууралд өртөхөд ойрхон байгаа гэнэ
2024-02-08
Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийг шинээр боловсруулах талаар санал солилцжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александровичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах, зам тээвэр болон инженер хангамжийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
2024-02-07
Улаанбаатарт үерийн хамгаалалтын 161 км далан бий
Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж буй нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг үүсгэж байна.
2024-02-07
Цэцэрлэгийн менежментийн шинэ загвар нэвтрүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар хамтран цэцэрлэгийн менежментийн загварыг нэвтрүүлэхэд зөвлөн туслах, байгууллагын стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, өөрийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх багуудыг орон нутагт ажиллуулав. Зөвлөн туслах сургалтад 21 аймаг, 9 дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн 995 цэцэрлэгийн эрхлэгч, 858 арга зүйч, 300 эцэг эх, асран хамгаалагч, орон нутгийн төлөөлөл оролцлоо.
2024-02-07