Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар хамтран цэцэрлэгийн менежментийн загварыг нэвтрүүлэхэд зөвлөн туслах, байгууллагын стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, өөрийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх багуудыг орон нутагт ажиллуулав. Зөвлөн туслах сургалтад 21 аймаг, 9 дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн 995 цэцэрлэгийн эрхлэгч, 858 арга зүйч, 300 эцэг эх, асран хамгаалагч, орон нутгийн төлөөлөл оролцлоо.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийг сайжруулах хүрээнд:
- 2021-2022 онд 1015 удирдах ажилтныг “Цэцэрлэгийн менежмент, манлайлал” цахим, сургалтад хамруулан чадавхжуулж, гарын авлага хүргэв.
- 2022-2023 онд аймаг, нийслэл тус бүрээс нэг цэцэрлэгийг сонгож, туршилтын 30 цэцэрлэгийн удирдлага, багш ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, орон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий 620 хүний оролцоотойгоор байгууллагын өөрийн үнэлгээ хийх арга зүй, менежментийг сайжруулах чиглэлээр 3 удаагийн сургалт, семинар, зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан.
- 2023-2024 онд сургалтын Байгууллагын өөрийн үнэлгээнд тулгуурлан бодлого, төлөвлөлтөө сайжруулах, СӨБ-ын зорилгод чиглэсэн алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлох, байгууллагын соёл, үнэт зүйлдээ тулгуурлан хамтын оролцоотойгоор цэцэрлэг бүр менежментээ сайжруулахад зөвлөв. Менежментийн сайн загварыг түгээн дэлгэрүүлэх 1 дэх үе шатыг 01 сарын 15-наас 02 сарын 09-ний хооронд зохион байгууллаа. Үүнд нийт 2153 хүн хамрагдсан байна.