Хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах зааврыг боловсруулж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.
2024-03-15
Мерино үүлдрийн хонийг Монголд нутагшуулах туршилт амжилттай болжээ
Австралийн нарийн ноост мерино үүлдрийн хонины хөврөл үрийг үзэмчин үүлдрийн хонинд шилжүүлэн суулгах туршилт амжилттай болсон талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тус яамны Малын удмын сангийн үндэсний төвийнхөн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, АДРА олон улсын байгууллагын судлаачидтай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Нийт 50 хонинд хөврөл үр шилжүүлэн суулгасны 30-аас нь мерино үүлдрийн төл аваад буй гэнэ.
2024-03-15
Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааны тээврийг түр зогсооно
Авто тээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааны тээврийг ирэх долоо хоногийн лхагва гаргаас эхлэн нэг сарын хугацаанд зогсоохоор болсноо Зам, тээврийн хөгжлийн яамнаас өчигдөр мэдээлэв. Урин дулааны улирал эхэлж, хөрс гэсэх үед авто замд ус, чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт нь огцом буурдаг тул ийнхүү шийдвэрлэсэн аж. Дээрх зохицуулалтыг зөрчсөний улмаас авто зам, замын байгууламжид хохирол учирвал холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэнэ. Үүний хүрээнд стандартыг хэрэгжүүлэх, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн ачаа тээвэрлэж буй, эсэхийг шалгах, зөрчил арилгуулах зорилгоор “Авто тээврийн үндэсний төв”, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албаныхан хамтран төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулахаар болжээ.
2024-03-15
Нэг сая эх мал хорогджээ
Малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өсжээ. Үүнээс хонь 1.7, ямаа 1.3 сая, үхэр 332, адуу 183.5, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдлоо.
2024-03-15
Г.Сарангэрэлд оноосон хорих ялыг хэвээр нь баталлаа
Мансууруулах бодистой холбоотойгоор удаа дараа ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр тус шүүх хэлэлцлээ. Түүнийг 2021 оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмж ашиглан оруулж ирсэн мансууруулах бодисоо хүлээн аваад явж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад гурав дахь удаагаа саатуулсан юм. Тэрбээр өмнөх үйлдэлдээ гурван жил хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдаад удалгүй ийнхүү баривчлагдсан.
2024-03-15
Холимог тулаанч З.Шинэчагтгыг 1.350.000 төгрөгөөр торгов
Холимог тулааны тамирчин З.Шинэчагтга бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүллээ. Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төв дотор иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргалдсан аж. Улмаар түүний хамар луу нь мөргөж гэмтээсэн байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн дүгнэснээр хохирогчийн хамрын яс хугарч, зулгаран, зөөлөн эд нь гэмтэж, хөнгөн гэмтэл учирсан байсан гэнэ. Тиймээс З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн байна.
2024-03-15
“Дэлхийн хүн амын 21 хувь нь визгүй зорчих боломжтой”
НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг “Аялал жуулчлалын салбар дахь нээлттэй байдал цар тахлын өмнөх үеийн түвшинд очлоо” гэж зарлав. “Ковид-19”-өөс үүдэлтэй хямралыг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа сэргээхийн тулд улс орнууд визийн шаардлагаа сулруулж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа нь “Аялал жуулчлалын визийн нээлттэй байдлын индекс” тайлангаас харагдаж байна хэмээн тус байгууллагын судлаачид дурджээ
2024-03-14
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч - Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо нар панелистаар оролцсон юм.
2024-03-14
Монголын эмэгтэйчүүдийн холбоо НЭГ САЯ төгрөгтэй эмэгтэйчүүдэд л "үйлчилдэг" үү
"Монголын эмэгтэйчүүдийн холбоо" /МЭХ/ үүсгэн байгуулагдаад өдгөө 100 жил болжээ. Гэтэл эмэгтэйчүүдийн хүчтэй дуу хоолой болж чадахаа болиод удаж. Ердөө л бэлэг тэмдэг төдий болжээ. Зарим нь бүр ийм байгууллага байдгийг мэдэх ч үгүй биз. Угтаа бол том байгууллага л даа. Анх 1924 оны гуравдугаар сарын 19-нд байгуулагдаж, анхны эрхлэгчээр их зохиолч Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагмадулам ажиллаж байсан гэдэг. Байгуулагдсан цагаасаа эхлэн эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, хоршооллын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг оролцуулах, удирдах шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд олон олон ажил хийж байсан.
2024-03-14