Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/01 дугаар захирамжаар “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Хотын стандартыг сурталчилах, таниулах, хэрэгжүүлэхэд анхаарах ажлыг эрчимжүүлж буй.
Өнөөдөр, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд санал хүргүүлснээр танилцуулах уулзалт зохион байгуулж байна.
Боловсролын байгууллага хүүхэд багачуудын суралцах аюулгүй орчныг хангуулах, олон нийтэд стандартыг таниулах ажилд хамтран ажиллах тухай юм.
Тухайлбал;
1. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагатай холбоотой батлагдсан хотын стандарт
2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлын захилагч, зохиогч, гүйцэтгэлийн хяналтын талаар болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааны тухай
3. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн инженерийн шугам сүлжээний чанар аюулгүй байдал, хийгдэж буй төлөвлөгөөт хяналт шалгалтын тухай
4. Сургуулийн барилга түүний техникийн чанар аюулгүй байдал, барилгын төлөв байдалд дүгнэлт гаргах
Уулзалтын дараах үр дүнд Улаанбаатар хотын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хотын стандартыг боловсролын сургалтын байгууллагуудад мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдыг сэдэвчилсэн сургалтад үе шаттай хамруулж, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан сурагчдад стандартын талаарх мэдлэг ойлголтыг төлөвшүүлэхэд оршино.