Шүүгдэгч Л.Н нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ..... дотор Б.Б-ийг “үл тоосон” гэсэн шалтгаанаар боож унагах, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодон, эрүүл мэндэд нь хүзүүнд зулгаралт, цус хуралт, эрүүний зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгт шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Н-г 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон.
Хуульд зааснаар, торгох ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 15 нэгж буюу 15,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торуулийн ялыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм.