Малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өсжээ. Үүнээс хонь 1.7, ямаа 1.3 сая, үхэр 332, адуу 183.5, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдлоо. Нийт хорогдсон малын 49 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж буй. Малын хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2024 оны эхний хоёр сарын байдлаар Сүхбаатар аймагт 1017.2 (29.2 хувь) мянга, Хэнтий аймагт 480.7 (1 3.8 хувь )мянга, Дорноговь аймагт 337.8 (9.7 хувь) мянга, Төв аймагт 263.4 (7.6 хувь) мянга, Архангай аймагт 246.2 (7.1 хувь) мянга, Дорнод аймагт 163.9 (4.7 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 72.0 хувийг эзэлжээ. Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30.0 сая эх малын 1.0 сая (3.4%) нь 2024 оны эхний хоёр сард хорогдсон байна.
Архангай, Төв, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймагт хээлтэгч мал 50.4-331.8 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 75.8 хувийг эзлэх аж. Харин 36.0 мянган хээлтүүлэгч мал хорогдсон бол 2.7 мянган мал өвчнөөр хорогджээ. Хорогдсон нийт малын 0.2 хувь нь зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгожээ. 99.7 хувь нь аюулт үзэгдлээр, 0.1 хувь нь өвчнөөр хорогдсон байна.
Эх сурвалж: ҮСХ