Өнгөрсөн 2023 онд их хэмжээний хур тундас орсны улмаас хөрсний усны түвшин дээшилж шар усны үерийн эрсдэл учирч болзошгүй байгаа тул Улсын Онцгой Комисс/УОК/-оос өгсөн үүрэг албан даалгавар, Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-оос шар түвшний нөхцөл байдлаар тогтоосон зэрэг нөхцөл байдалтай уялдуулан Хотын стандарт, хяналтын газраас “шар усны үерээс урьдчилан сэргийлэх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар халиа дошин үүссэн үерийн далан суваг, болзошгүй эрсдэл бүхий 24 хорооны нийт 33 байршил байна. Геодиз, усны барилга байгууламжийн газар болон бусад холбогдох нийслэлийн байгууллагуудтай хамтарлаа. Хяналт шалгалтын явцад үерийн далан сувагт угаадас бохир ус асгах, ил задгай хог, хаягдал хаясанаас улбаалан хогийн цэг үүссэн, үйл ажиллагаа эрхлэхдээ зөвшөөрөгдөхгүй хамгаалалтын зурвас газар, хэсэгт эрхлэн ажиллаж байгаа, газар эзэмшсэн зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн тул холбогдох хороо дүүргийн засаг дарга нар, ААН, байгууллага, иргэдэд Улсын байцаагчийн зөвлөмж, мэдэгдлийг хүргүүллээ. Шаардлагатай тохиолдолд зөрчлийн арга хэмжээ авч ажиллаж байна.
Иймд Иргэд, Та бүхэн хог хаягдлаа зориулалтын цэгт хүргэн хаях, үерийн далан суваг зурвас газарт байрлахгүй байх, тухайн газарт үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг зөвлөмжийг Хотын стандарт, хяналтын газраас зөвлөж байна.