Шүүгдэгч С.У нь 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд “санхүү авна 21-тэй цэвэрхэн хөөрхөн охин урьдчилгаа авахгүй дуудлагаар очно гэх зар байршуулж” зарын дагуу холбогдсон хохирогч Б.М-ыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” гэх нэртэй зочид буудалд байхад нь 500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хуурч мэхлэх аргаар иргэн Б.Э-ын .... банкны .......... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.У-г Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.У-г 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хуульд зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм.