НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг “Аялал жуулчлалын салбар дахь нээлттэй байдал цар тахлын өмнөх үеийн түвшинд очлоо” гэж зарлав. “Ковид-19”-өөс үүдэлтэй хямралыг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа сэргээхийн тулд улс орнууд визийн шаардлагаа сулруулж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа нь “Аялал жуулчлалын визийн нээлттэй байдлын индекс” тайлангаас харагдаж байна хэмээн тус байгууллагын судлаачид дурджээ.
Одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын 21 хувь нь визгүйгээр хаа нэг тийш зорчих боломжтой байгаа гэнэ. Энэ үзүүлэлт 2008 онд 17, 2018 онд 20 хувь байсан нь өдгөө ийм болжээ. Харин нийт иргэдийн 14 хувь нь тухайн улс, бүс нутагт хөл тавихдаа виз авах боломжтой байгаа бол 18 хувь нь энэ төрлийн үйлчилгээг цахимаар авах эрхтэй буй аж. Аялагчид цахимаар виз авах боломж 2018 онтой харьцуулахад гурван хувиар өсжээ. Харин тухайн орны нисэх онгоцны буудал, далайн боомт, шалган нэвтрүүлэх цэгээс виз авах боломж таван жилийн өмнөхөөс нэг хувиар буурсан байна. Эл үзүүлэлтээр Ази, Номхон далайн орнууд өдгөө хамгийн нээлттэйд тооцогдож байгаа бол өндөр хязгаарлалттайд өв болон Хойд Африк, Хойд Америк, Умард болон Баруун Европ багтжээ.
Бэлтгэсэн Н.Ган