Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, СУИС, Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооноос Дэлхийн усны өдрийг угтан “Усны нулимс” нөлөөллийн аян өрнүүлж эхэлжээ. Энэ нь уран бүтээлээр дамжуулан усны хомсдолын асуудлыг нийгмийн анхааралд оруулах, зохистой хэрэглээг нутагшуулах зорилготой санаачилга юм байна.
Аяны хүрээнд дүрслэх урлагийн орчин үеийн уран бүтээлчид хамтран энэ сарын 20-26-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд усны сэдэвт бүтээлээр үзэсгэлэн дэлгэх аж. Мөн тавдугаар сард уран бүтээлчдийг хамруулсан өөр нэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв. “Усны нулимс” нөлөөллийн аяныг нэг жилийн хугацаанд өрнүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид урлаг, соёлын салбарын алдартнууд, олны танил хүмүүсээр дамжуулан нийгэм, олон нийт рүү чиглэсэн уриалгуудыг түгээж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Н.Ган