Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчныг хотын стандартад нийцүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хоёр удаагийн танхимын сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад нийт 75 иргэн, ААНБ-ийг хамрагдсан байна.
Батлагдсан #хотын_стандартыг_мөрдүүлэх зөвлөмж хүргэж, улсын (ахлах) байцаагчийн 3 заалт бүхий албан шаардлагыг 31 газарт хүргэлээ.
Шаардлагад гадна хаягийг стандартад нийцүүлэн шинэчлэх, солиулах тухай дурдсан.
Тухайлбал Нэг обьектод 2 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаа боловч орчны эргэн тойрондоо хаягаа 11 газарт байршуулсан гэх мэт зөрчлүүдийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөвлөмж хүргүүллээ.
Хотын стандарт, хяналтын газар