Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна.
2024-03-20
Цас, цагаан будааг брэнд болгосон фермер
Монгол, Япон орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой “Jenesys-2023” солилцооны хөтөлбөрт хамрагдсан залуус соёл, спорт, шинжлэх ухааны гурван бүлгэмд хуваагдан Их наран улсад энэ сарын 4-11-нд аялсан талаар “Япончууд байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үлгэрлэж байна” хэмээх өмнөх нийтлэл (“Өнөөдөр” сонины гуравдугаар сарын 15-ны дугаарт гарсан)-дээ дэлгэрэнгүй дурдсан билээ
2024-03-20
Тусламж эрэхээр машинаасаа буугаад осгож нас баржээ
Дорнод аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цаг агаар муудсанаас иргэд автомашинтайгаа цасанд суух, төөрөх, улмаар амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн нутаг, Сайхан булаг хэмээх газарт зорчиж явсан суудлын автомашин цасанд суусны улмаас зорчиж явсан дөрвөн иргэний нэг нь амиа алдсан золгүй явдал энэ сарын 18-нд гарчээ
2024-03-20
УГТЭ-т шинэ эмчилгээ нэвтрүүллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн Монгол Улсад анх удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац тавих мэс заслыг амжилттай хийжээ. Тус эмнэлгийн эмч нар БНХАУ-ын зочин профессор Чанчин Лютэй хамтран уг мэс заслыг хийсэн байна. Эмч нарын баг уналт таталт оноштой, долоон настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулжээ
2024-03-20
Малчдад 5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгоно
Өнөөдрийн байдлаар зургаан сая мал хорогдоод байна. Үүнийг дагаад олон тооны малчин өрх амжиргаанаасаа салах эрсдэлд орсон учраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буй 107 тэрбум төгрөгөөс малчдад урт хугацаатай, хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно.
2024-03-20
Таксигаар үйлчлүүлэгчдээс түгжрэлийн төлбөр авч байна
“UBcab”-ын таксины үйлчилгээ эрхлэгчид аяллын хугацааны төлбөр тооцон авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдээсээ түгжрэлийн төлбөр авдаг болсон байна. Оргил ачааллын дуудлагын үеэр дөрвөн км замыг 49 минутад туулсан нэгэн хэрэглэгч энэ талаар нийгмийн сүлжээнд бичжээ. Түүний бичсэнээс үзвэл “UBcab”-ын жолооч хотын түгжрэлд зарцуулсан цагаа үнэлж, хэрэглэгчээс 5880 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж авчээ
2024-03-20
Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
2024-03-20
Үений дурангийн мэс засал эмчилгээ шинэ түвшинд хүрлээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсад анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээ хийлээ.
2024-03-20
Нийслэлд тархаад буй өмхий үнэрийн шалтгаан тодорхойгүй гэв
Харин Төв цэвэрлэх байгууламжийнхан “Манай байгууламжийн үйл ажиллагаа хэвийн байгааг хариуцлагатайгаар хэлье” хэмээлээ. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрынхан болохоор “Мэдэхгүй” гэв. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газрынхнаас энэ талаар лавлахад “Шар усны үертэй холбоотой байх. Өөр мэдээлэл алга” гэсэн хариулт өгсөн юм. Харамсалтай нь, дээрх байгууллагуудын аль нь ч өмхий үнэрийн шалтгааныг тогтоон, арга хэмжээ авахаа мэдээлсэнгүй. Нийслэлийн иргэд юунаас гарсан нь ч мэдэгдэхгүй бохир агаараар амьсгалсаар байхад албаныхан хэдий болтол тоохгүй орхих вэ.
2024-03-20