Нийслэлийн прокурорын газраас “Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нар нь НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах археологийн олдвор болох Соёлын биет өвийн эд зүйлсийг бусдад худалдаалахаар завдсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Өнөөдөр /2024.03.20/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Д.Э, М.А нарыг Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн бусдад худалдаалахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.