Зорчигч тээврийн Драгон төвийг буулгаж, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн. Тодруулбал, өмнө байсан орон нутгийн зорчигч тээврийн "Драгон" төв ирэх тавдугаар сард Oлон Улсын Зорчигч Тээврийн Терминалын жишигт нийцсэн хэлбэрээр "Шинэ Улаанбаатар Баруун Терминал" болж ашиглалтад орох гэж буй. Энэ хүрээнд хуучин Драгон төвийг Толгойтод байрлалтай "Номин"-ийн байр руу нүүлгэсэн. Тодруулбал, тус цэгээс Улаанбаатараас хөдөө орон нутаг чиглэлийн буюу хот хоорондын автобуснууд явж эхлээд байсан. Тэгвэл өнөөдрөөс /2024.03.20/ Булган, Хөвсгөл, Улаан-Үдэ чиглэлүүд дараах цагийн хуваарийн дагуу хуучин Драгон автовокзалаас тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв