Монгол Улсын жилийн дундаж температур сүүлийн 80 жилд 2.46 хэмээр нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орны тоонд орсныг НҮБ-ын агентлагуудаас мэдээлсэн. Энэ жилийн хувьд зуд эгзэгтэй түвшинд хүрч, нийт нутгийн 90 гаруй хувь нь өндөр эрсдэлд орж, зудын оргил үе хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ хэмээн судлаачид үзлээ.
Мөн 2024 оны нэгдүгээр сар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зудын нөхцөл харьцангуй өндөр байв. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сард нийт нутгийн 17 хувь нь зудтай байсан бол одоо 70 хувь нь зудтай байна. Харин 940 оноос хойш тохиож буй дөрөв дэх тунадас ихтэй сар болж өнгөрснийг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.