“UBcab”-ын таксины үйлчилгээ эрхлэгчид аяллын хугацааны төлбөр тооцон авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдээсээ түгжрэлийн төлбөр авдаг болсон байна. Оргил ачааллын дуудлагын үеэр дөрвөн км замыг 49 минутад туулсан нэгэн хэрэглэгч энэ талаар нийгмийн сүлжээнд бичжээ. Түүний бичсэнээс үзвэл “UBcab”-ын жолооч хотын түгжрэлд зарцуулсан цагаа үнэлж, хэрэглэгчээс 5880 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж авчээ. Ингээд тухайн зорчигч дуудлагын үнэ, туулсан зам, аяллын хугацааны тариф гээд дөрвөн км-т нийт 26 480 төгрөг төлсөн аж. Замын түгжрэлийн хугацааны төлбөр гэх нэрийдлээр таксины үйлчилгээ эрхлэгч нь, үйлчлүүлэгчдээсээ нэмж мөнгө авч болох, үгүйг нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулахад “Манайх хянах эрхгүй, тухайн компанийн шийдэх хэрэг” гэсэн юм.
Бэлтгэсэн Б.Энхзаяа