Метроны зөвлөх үйлчилгээний тендерт дөрвөн аж ахуйн нэгж саналаа ирүүлжээ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд зарлаж, гуравдугаар сарын 18-нд нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн юм. Тэгвэл хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 2-нд зарлаж, энэ сарын 3-нд нээх байсан ч оролцогч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 17 хоногоор хойшлуулсан гэнэ. Ингээд өчигдөр 14.10 цагт хоёрдугаар шатны тендерийг нээлээ.
2024-05-21
Нөөцийн махны 35 хувийг борлуулав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс нөөцийн мах борлуулж эхэлсэн. Борлуулалт одоогоор 35 хувьтай байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй доогуур үзүүлэлт юм байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж долоон аж ахуйн нэгж нийт 6337.5 тонн мах нөөцөлсөн аж. Тэд үхрийн 1901.25, хонины 3802.5, ямааны 633.75 тонн мах бэлтгэжээ.
2024-05-21
МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг хууль зөрчин өөр хүнд олгосон уу
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн удирдлага хууль зөрчин суралцагчдын тэтгэлгийг бусдад олгосон гэх хэрэгт холбогджээ. Тус төвийн захирал И.Жанболат, сургалтын албаны арга зүйч Е.Керим, Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, иргэн Х.Нигмет нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн яллагдагчаар тооцон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан байна.
2024-05-21
Эдийн бус хохирол тойрсон “ээдрээ”
Аливаа гэмт хэргийн улмаас хүний бие махбодоос гадна сэтгэл санаа хохирдгийг бүгд мэддэг. Гэвч манай улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдол маш цөөн. Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцон олгохоор болсон билээ. Тус хуулийн 40.1-т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо зөвхөн Эрүүгийн хуульд заасан 84 гэмт хэргийг л тооцохоор тусгасан юм.
2024-05-21
“Ногоон автобус”-ны гэх хэргийг өмгөөлөгч нараас шалтгаалан хэлэлцэж чадсангүй
БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, нийслэлчүүдийн нийтийн тээвэрт явуулж эхэлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хийхээр товлоод байсан юм. Гэвч нэг бус өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй болсноос ирэх сарын 17-ныг хүртэл хойшлуулав. Тодруулбал, Нийтийн тээврийн газрын инженер асан Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай БНХАУ-д эмчлүүлж буй учраас хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлж хойшлуулах хүсэлт гаргасан бол тус газарт ажиллаж байсан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Р.Батцогтын ар гэрт гачигдал гарсан байна.
2024-05-21
“Энэ зун гэнэтийн, ус ихтэй аадрын давтамж олширно”
Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Агаарын температур зургаадугаар сард баруун бүсийн нийт нутаг буюу Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн бүсэд дунджийн орчим байх нь. Харин хур тунадасны хувьд үүний эсрэг буюу баруун аймгуудад олон жилийн дунджийн орчим, төв, зүүн бүсийн нутгаар ахиу орох төлөв гарчээ.
2024-05-21
Хүүхдүүдийн төсөөллөөр бүтээсэн ертөнцийг үзүүлэх нь
Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Чингис хаан” музей, “Эгшин артгэр” урлангийнхан хамтран нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээх гэж байна. Уг үзэсгэлэн нь энэ сарын 25-ны 13.00 цагт дээрх музейд нээх “Ирээдүйгээс ирсэн зураачид” юм. Хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих зорилготой эл үзэсгэлэнгийн сэдэв нь “Зүүд, мөрөөдөл, ид шид, үлгэр, домог” аж. Үүний хүрээнд хүүхдүүдийн зүүд, зөн совин, төсөөллөөс урган гаргасан бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Хүүхдүүдийн бодол оюун, төсөөллөөрөө бүтээсэн уран зургийн ертөнцийг ирэх сарын 2 хүртэл үзэх боломжтой. Мөн үзэсгэлэнгийн үеэр хүүхдэд зориулсан уран зураг, гар урлалын хөтөлбөрийг үнэ төлбөргүй явуулах юм байна.
2024-05-20
47 сувилал хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
Урин дулаан цаг эхлэхэд рашаан, сувилалд амрах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгддэг. Энэ онд нийслэл болон орон нутгийн хэмжээнд рашаан, сувилал, сэргээн засах 47 төв Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна. Өнгөрсөн онд 50 гаруй рашаан сувилал ангаас хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилсэн бол энэ удаа цөөрчээ. Сувиллын хаяг, байршлын мэдээллийг emd.gov.mn хуудаснаас авч болох нь. Дээрх сувиллын 23 нь Улаанбаатар хотод байрлаж буй бол хамгийн хол нь Хөвсгөл аймгийн Галт сумын “Галт халуун” рашаан сувилал аж
2024-05-20
Номын ертөнцөөр аялах гурав хоног
Ном унших нь оюуны ертөнцөөр аялуулж, юмсыг шинэ өнцгөөс харахад тусалдгаараа онцлогтой. Ном уншсанаар мэдлэгийн цар хүрээ тэлж, бодит байдлыг зөв үнэлж дүгнэн, оновчтой сонголт хийж, шийдвэр гаргахад тусалдагтай маргах хүн үгүй биз. Тэгвэл 35 дахь удаагийн үндэсний номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар нийслэлийн төв талбайд үргэлжилж байна. Энэхүү баярыг манай улс тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Зохиолч, хэвлэн нийтлэгчид шинэ уран бүтээлүүдээ олны хүртээл болгож, уншигчидтай гаа уулзаж, ярилцах боломж бүрддэгээрээ эл баяр онцлогтой. Зөвхөн зохиолчид төдийгүй уншигчид ч хүлээдэг үндэсний томоохон баярын нэг юм.
2024-05-20
Хэргийн газраас олдсон баримтын ДНХ шалгуулсан хүмүүсийнхтэй таараагүй гэв
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн шинэ бүрэлдэхүүн явуулж буй билээ. Тэд 26 жилийн өмнө хэргийн газраас олдсон эд мөрийн баримтуудын нэгэнд нь АНУ-д ДНХ-ийн нарийвчилсан шинжилгээ хийлгэжээ. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Энхтөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Эрүүгийн 830142 дугаартай, С.Зориг нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа
2024-05-20
8000 гаруй оюутан цэргийн албыг дүйцүүлэн хаалаа
Ес дэх жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтад энэ онд 4000 гаруй оюутан бүртгүүлжээ. Тэдний 1088-ыг нь уг сургалтад хамруулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 8000 гаруй суралцагч цэргийн албыг дүйцүүлэн хаасан байна. Тус сургалтад хамрагдаж буй оюутнуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уржигдар уулзсан юм. “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломж бүрдэхийн зэрэгцээ бие, сэтгэл, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал, чадвар эзэмшиж байгаа талаараа оюутнууд ярив.
2024-05-20