Урин дулаан цаг эхлэхэд рашаан, сувилалд амрах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгддэг. Энэ онд нийслэл болон орон нутгийн хэмжээнд рашаан, сувилал, сэргээн засах 47 төв Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна. Өнгөрсөн онд 50 гаруй рашаан сувилал ангаас хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилсэн бол энэ удаа цөөрчээ. Сувиллын хаяг, байршлын мэдээллийг emd.gov.mn хуудаснаас авч болох нь. Дээрх сувиллын 23 нь Улаанбаатар хотод байрлаж буй бол хамгийн хол нь Хөвсгөл аймгийн Галт сумын “Галт халуун” рашаан сувилал аж. Түүнчлэн Төв аймагт тав, Өвөрхангайд дөрвөн сувилал байна. Үүн дотор сэргээн засах төв ганц байгаа нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Натурмед” аж.
Бэлтгэсэн Ч.Туяа