Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ахлагчийн зөвлөлөөс санаачлан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороотой хамтран "Буянт-Ухаа 2" хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайн ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, ариутгасны зэрэгцээ эвдэрсэн тоглоомууд болон дасгалын төхөөрөмжүүдийг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан зассан юм.
Энэхүү ажилд тус ангийн бие бүрэлдэхүүн, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугчид идэвхтэй оролцож, бяцхан үрсийнхээ цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан нь олон нийтийн сайшаалыг хүртсэн бүтээлч ажил боллоо.
Ахмад Г.БИЛГҮҮТЭЙ