Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Чингис хаан” музей, “Эгшин артгэр” урлангийнхан хамтран нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээх гэж байна. Уг үзэсгэлэн нь энэ сарын 25-ны 13.00 цагт дээрх музейд нээх “Ирээдүйгээс ирсэн зураачид” юм. Хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих зорилготой эл үзэсгэлэнгийн сэдэв нь “Зүүд, мөрөөдөл, ид шид, үлгэр, домог” аж. Үүний хүрээнд хүүхдүүдийн зүүд, зөн совин, төсөөллөөс урган гаргасан бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Хүүхдүүдийн бодол оюун, төсөөллөөрөө бүтээсэн уран зургийн ертөнцийг ирэх сарын 2 хүртэл үзэх боломжтой. Мөн үзэсгэлэнгийн үеэр хүүхдэд зориулсан уран зураг, гар урлалын хөтөлбөрийг үнэ төлбөргүй явуулах юм байна.
Бэлтгэсэн Ч.Зул