Тапан Мишра: Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг хангалттай биелүүлж чадсангүй
НҮБ дээд түвшний уулзалтаа тун удахгүй буюу есдүгээр сарын 18, 19-нд АНУ-ын Нью- Йорк хотноо хийнэ. Эл уулзалтаар Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2023” хөтөлбөрийг хэр хэрэгжүүлснээ танилцуулах учиртай. Монгол Улс ч хүлээсэн үүргийнхээ дагуу тогтвортой хөгжлийг хэрхэн дэмжсэн, зорилтдоо хүрсэн, эсэхээ олон улсад тайлагнах нь.
2023-09-07
Тайландын нийслэл Бангкок хотод "Монгол цам" үзэсгэлэнг дэлгэнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит (Jatenipat Ketpradit), АНУ дах Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мэргэжлийн гэрэл зургийн аялал зохион байгуулагч Л.Бямбадорж нарыг хүлээн авч уулзлаа.
2023-09-07
Нохойд бариулж буй иргэнд туслаагүй "Toyota" автомашины эзэн Д нарыг шалгаж байна
Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулсан. Энэхүү үйл явдлын бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийг хиртхийлгэсэн. Цагдаагийн байгууллагад иргэн Э нохойд хазуулчихлаа гэх дуудлага, мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэн байна. Үүний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх "Toyota" загварын автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоожээ.
2023-09-07
"Дугуйтай гэр бүлийн өдөрлөг" энэ сарын 10-нд болно
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг 2023.09.10-ны өдрийн 12 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Дугуйн талбайд зохион байгуулахаар боллоо.
2023-09-07
Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг.
2023-09-07
Сайсумпон Фумвиханы айчлалтай холбогдуулан зам хаана
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 07-оос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр 12.00-16.00 цагийн хороонд
2023-09-07
М.Бадарчийн бие тогтворжжээ
М.Бадарч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлээс улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
2023-09-07
72.7 хувьд нь самрын ургац дунд үнэлгээтэй гарчээ
Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Батын хэлж буйгаар бол нөөц нь дунд үнэлгээтэй гарсан аймгуудад зөвхөн ахуйн зориулалтаар, нэг хүн дээд тал нь 50 кг самар түүх квот тогтоох боломжтой аж. Харин бага нөөцтэй газруудаас ямар ч зориулалтаар самар бэлтгүүлэхгүй буюу өнжөөх журамтай юм байна. Монгол орны хушин ой бүхий нийт нутгаар ургац тааруу байгаатай холбогдуулан энэ төрлийн зөрчлөөс сэргийлэх, ногоон бүсийг хамгаалах зорилгоор тус газар самар хууль бусаар бэлтгэсэнтэй холбоотой мэдээллийг 88074009 дугаарын утас болон байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан иргэдээс авч эхэлжээ.
2023-09-07
Туркийн туршлагаас суралцах хүсэлтээ илэрхийлэв
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Турк Улсын Гувен сүлжээ эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан захирал, хатагтай Тугба Ариз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-09-07
Сургуулиуд байр түрээслээд ч ачааллаа бууруулж чадсангүй
Нийслэлд сургуулийн хүртээмж тааруу, хичээллэх танхим хүрэлцээгүй, заримд нь сандал, ширээ ч дутуу байна. Цаашлаад нэг ангийн сурагчийн тоо 45-аас хэтэрсэн зэрэг асуудал хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ар араасаа хөвөрлөө. Түүнчлэн ачаалал ихтэй гэх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, зарим нь аргаа бараад цахим сургалтад шилжиж байна. Нийслэлийн Боловсролын газраас 2023-2024 оны хичээлийн жилд нийт 47 сургуулийн 33 000 хүүхэд гурван ээлжид шилжих нь гэсэн тооцоолол гаргажээ. Өчигдрийн байдлаар 10 сургуулийн 159 бүлгийн 6130 сурагч цахимаар хичээллэж байв. Зарим сургууль байр түрээсэлж, ангиудаа нүүлгэж буй гэнэ. Ийм нөхцөл байдалтай тулгарсан хэд хэдэн сургуулиас сурвалжилга бэлтгэлээ.
2023-09-07
Хортон шавж устгах бүсээс жимс түүхгүй байхыг анхаарууллаа
Үүнд Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул гэсэн есөн сумын ой бүхий нутаг дэвсгэр хамрагджээ. Ойтой бүс нутгуудад судалгаа хийснээр дээрх хэмжээний талбайн хортон шавжийг устгах шаардлагатай гэсэн дүн гарсан аж. Иймд дээрх сумуудын нутаг дахь ой бүхий газруудад иргэд зорчихгүй байх, ялангуяа жимс, мөөг, самар зэргийг түүхгүй байхыг анхааруулжээ.
2023-09-07