НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫН ТӨВ ЗАМ ДАГУУХ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ АЖИЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайг бүрэн тохижуулах ажлын зураг төсөл бэлэн болж, бүтээн байгуулалтын ажил маргааш эхлэх гэж байна. Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд зөвшөөрөлгүй байсан 89 ТҮЦ-ийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нүүлгэн шилжүүлж, чөлөөлсөн нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах юм. Өөрөөр хэлбэл Саппоро буюу 12-р хорооноос эхлэн 13, 14, 15, 16, 17 дугаар хороонуудыг дамнасан туслах авто зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалт хийгдэнэ.