АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод цасан баримлын ДАШТ энэ сарын 15-19-нд болж өнгөрсөн. Уг тэмцээнд 12 баг оролцож Сент-Круа голын эрэгт баримлуудаа сийлсэн байна. Уг тэмцээнд Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нарын гишүүнээс бүрдсэн “Шонхор” багийнхан “Дуу хоолой” бүтээлээрээ түрүүлжээ. Бид бүгдээрээ байгаль, эх дэлхий, түүний экосистемийг арчилж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэйг тэд “Дуу хоолой” бүтээлээрээ нийт хүн төрөлхтөнд хэлэхийг зорьжээ. ДАШТ-ий хоёрдугаар байрт Мексикийн, гуравдугаар байрт Тайванийн баг тус тус шалгарсан байна.
А.Зул