НҮБ дээд түвшний уулзалтаа тун удахгүй буюу есдүгээр сарын 18, 19-нд АНУ-ын Нью- Йорк хотноо хийнэ. Эл уулзалтаар Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2023” хөтөлбөрийг хэр хэрэгжүүлснээ танилцуулах учиртай. Монгол Улс ч хүлээсэн үүргийнхээ дагуу тогтвортой хөгжлийг хэрхэн дэмжсэн, зорилтдоо хүрсэн, эсэхээ олон улсад тайлагнах нь. Үүний дагуу өнөөдөр Эдийн засаг хөгжлийн яамнаас Тогтвортой хөгжлийн үндэсний чуулган зохион байгууллаа. Эл чуулганыг олон улсын байгууллагууд анхааралтай ажиглаж байна. НҮБ “Тогтвортой хөгжлийн зорилт-2023” хөтөлбөрөө 2014 онд дэлхий нийтэд зарлан, хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улс 2019 онд мөн өнгөрсөн долдугаар сард уг зорилтыг хэрхэн хэрэгжүүлснээ тайлагнасан. Харин гурав удаагийн тайлангынхаа өмнө ийн үндэсний хэмжээний чуулган зохион байгуулж буй.
Тогтвортой хөгжлийн үндэсний чуулганы нээлтэд НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацаа нь бодит байдлыг нягтлан харах цаг үе юм. Бид үүрэг амлалт, нэгдмэл байдал, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхгүй бол ядуурлыг эцэс болгох, тэгш бус байдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн 2030 Хөтөлбөрийн тэргүүлэх зорилтууд хэрэгжих боломжгүйд хүрнэ. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг хангалттай биелүүлж чадсангүй. Монгол Улс "Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын бичиг баримтаа баталсан. Үүнээс өмнө Тогтвортой хөгжлийн зорилт-2030" хөтөлбөрийг хэрэгжүүлж байж НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ, олон улсын итгэл олно. Дорнод орохын тулд Хэнтий аймгаар дайрдагтай адил шүү дээ. Монголд ядуурал нэмэгдсэн. Ялангуяа ядуурал залууст хүнд тусаж байна. Залуус үүнийг тэвчих, нуруундаа үүрэх ёсгүй. Мөн залуус онцгойлон хэлэхэд та бүхэн үйлдвэрлэгч болоорой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гэмээнэ та бүхэнлд ашигтай, улс оронд нэмэртэй. Эх орондоо дутагдалтай, өөрсдөдөө хэрэгтэй мэргэжил сонгоорой. Эдийн засгийн эрэлт хэрэгцээг олж хараасай. Харж чадвал та бүхний өмнө маш их боломж бий" хэмээн онцоллоо. Товчхондоо, Монгол Улс Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх дорвитой ажил хэрэгжүүлэхгүй байна хэмээсэн юм.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр 12 үндэсний амлалт гаргажээ.
Үүнд
• Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх
• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
• Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх
• Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах
• Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох: Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх
• Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах
• Нэмүү өртөг шингэсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх (хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр)
• Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
• Жендерийн эрх тэгш байдлыг хангах
• Үр дүнтэй засаглал, бодлогын уялдаа холбоог сайжруулах
• Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих
• Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.