БНХАУ-ын хаврын баяр буюу Цагаан сар энэ сарын 29-31-нд тохиох юм. Үүнтэй холбоотойгоор хилийн зарим боомтыг амраахаар болсныг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.
Тодруулбал, Замын -Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Хавирга, Бичигт, Бургастай, Сүмбэр, Баянхошуу боомт урд хөршийн хууль тогтоомжид заасны дагуу гурав хоног амрах юм байна. Харин Булган-Такашикэн боомт цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ. Хилийн боомтуудыг түр хаах талаар Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд талууд дипломат шугамаар харилцан тохиролцсон байдаг юм.
Ч.Болор